Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг “#Аялал_жуулчлал_ба_ажил_эрхлэлт_2017” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 2300 орчим ажлын байр зарлагдлаа.  Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болно. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна. Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу.

Утас:7012-8687, 9166-6064, 1800-1896