Нийслэлийн аялал жуулчлалын газрын удирдлагууд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ болон тус газрын мэргэжилтнүүдийн хамт уулзалт зохион байгуулж, 2017 онд хамтран хэрэгжүүлэх ажил болон, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлүүд дээр санал солилцлоо.

Тус уулзалтаас хамгийн түрүүнд MICE аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр салбарын ТББ, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хийх уулзалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар тохиролцоод байна.