ОЮУТАН ЦАГДААГ ЭХЛҮҮЛНЭ.

   Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг энэ оны 6-р сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.  Оюутан цагдаад их дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн  болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын сайн мэдлэгтэй оюутнууд хамрагдах юм.

18110810_1742766662683036_46217967_n

       Д.Сүхбаатарын талбайд 2017 оны 4-р сарын 26-ний өдөр болох нийслэлийн аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг, мөн “Улаанбаатар” чуулгын байранд 4-р сарын 28-ний өдөр болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармаг дээр оюутан цагдааг бүртгэх ажээ. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутнууд хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар жуулчидтай холбоотой хэрэг зөрчил жил бүр 20%-иар буурсан байна.

18143131_1742766669349702_1006361244_n

 

ОЮУТАН ЦАГДААГ ЭХЛҮҮЛНЭ. Reviewed by on .    Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулч    Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулч Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top