Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бизнес, соёл, аялал жуулчлалын төв болгох үндсэн зорилтыг дэвшүүлэн олон талт ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх, бодит ажил болгохоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар хотын аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулан анхны хэлэлцүүлгийг олон нийтэд нээлттэйгээр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хангарди ордонд зохион байгуулав.

IMG_9492

Тус дэд хөтөлбөрийн зорилго, чиглэл, үе шат,аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх танилцуулж, оролцогчдын санал сэтгэгдлийг сонсож, уг төсөлд зарим дэвшилтэт саналыг тусган дахин боловсруулалт хийхээр тогтжээ.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн биеийн тамир, спортын  газрын удирдлагууд болон Монголын Аялал жуулчлалын Холбоо, Зочид буудлын холбоо, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн төлөөлөл, дүүргүүдийн засаг даргын тамгын газрын ажилтнууд, их, дээд сургуулийн мэргэжлийн багш, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд зэрэг 50 гаруй хүн оролцлоо.

IMG_9576