Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын  Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг  “Аи Ти Би Берлин -2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 51 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж 5 өдрийн хугацаанд үргэлжлээд  03 дугаар сарын 12-ны өдөр дууслаа.
      Тус үзэсгэлэнд Монгол улсын засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвлөх Д.Гансүх, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх тэргүүтэй төлөөлөгч нараар ахлуулсан ажлын хэсэг мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор нар ажиллаа.

17238646_1318328391591068_1605694381_n

Үзэсгэлэнгийн үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, “Мессэ Берлин” компаны дарга Кристиан Гёке, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч  Михайл Френцэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Аяллын холбооны Ерөнхийлөгч Норберт Фийбиг тэргүүтэй төлөөлөгч нар мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлтэд оролцож Монгол улсыг онцолсон нь чухал ач холбогдолтой байлаа.

17311509_1318328431591064_1872327136_o

Тус үзэсгэлэнд ерөнхий зохион байгуулагч Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, ерөнхий менежер Д.Жавхлан  тэргүүтэй ажлын хэсэг болон Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөл болох МИАТ ХК, Ger to ger, Great Genghis and Expedition, Tsolmon Travel, Juulchin Tourism Corporation, New Juulchin, Nature Tours, Ar Mongol Travel, A Star Mongolia зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл уг үзэсгэлэнд Монгол улсаа сурталчлан оролцлоо.
17321574_1318328388257735_948903759_n

Мөн тус үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуу нутгийн иргэдийн оролцоо сэдэвт Торгоны замын сайд нарын 7 дугаар уулзалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг уулзалтын үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Монгол улсын их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ын сайдын зөвлөх Д.Гансүх нар Монгол Улсыг төлөөлж оролцлоо.

45