Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн биеийн тамир, спортын хороо, Улаанбаатар чуулга болон бусад нийслэлийн байгууллагуудтай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11,12-ны амралтын  өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Наадмын нээлт өнөөдөр 12:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Д.Энхтөр  болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

1_20170211055357

        Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлчүүд та бүхнийхээ амралтын өдрүүдэд зориулж “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг зохион байгуулж байна. Энэ наадам нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас, мөсний наадгай тоглоомыг сурталчлан таниулах, гадаадын иргэд, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Наадмын маань нэг онцлог нь үндэсний онцлогийг харуулсан байгаа. Өвлийн улиралд Монголчууд ямар спортоор хичээллэж, хөгжүүлж ирсэн бэ гэдгийг харуулахаар зорьсон. Үүнээс гадна бид ирж байгаа иргэд, жуулчдыг үндэсний хувцсаараа гоёж ирэхийг уриалж байгаа” гэдгийг хэлж байлаа.

16667790_1403041909714046_1531606337_o

16710497_236262396833223_997991397_o

16709480_236262536833209_1449433519_o

         Энэ өдрийн арга хэмжээнд ирсэн хүн бүр халуун цай, аарц, чацарганаар дайлуулж мастер тогоочдийн гарын хоолыг амталж сэтгэл хангалуун баярлалаа. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан асрыг бэлтгэж, бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах боломжийг олгосон байв. Хоёр өдрийн турш зохион байгуулагдах уг наадмын нээлтэд гадаадын дотоодын жуулчдаас гадна нийслэлийн иргэд өргөнөөр оролцож, сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байсан юм.  Хүүхэд залуучуудын сонирхлыг авто-мото үзэсгэлэн ихэд татаж байлаа.

        Энэхүү наадамд хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгж байгууллагууд, гэр бүлүүд зохион байгуулж буй уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож сэтгэл өөдрөг нэг өдрийг өнгөрүүллээ.

16709325_1403041906380713_952026346_o

16709325_1403041906380713_952026346_o
Өвлийн наадам маргааш /2017.02.12нд/ дахин үргэлжилнэ. Энэ жилийн Өвлийн наадмыг “Гэр бүлийн баяр” сэдвээр зохион байгуулж байгаа. Мөн наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж, харж, сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү