НАР ХАРАХ АЯЛАЛД 500 ХҮН ХАМРАГДЛАА

НАР ХАРАХ АЯЛАЛД 500 ХҮН ХАМРАГДЛАА

Image result for Нар харах аялал

Шинэ оны анхны нар харах аяллыг Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооноос 17 дахь  жилдээ зохион байгууллаа. Аяллын үнийн хувьд дурдвал 6 хүн нэг купенд  орвол 1 хүний 28’800 төгрөг болж халуун кофе, цайны хамт үйлчлэх бөгөөд 4 хүн нэг купенд орвол 1 хүний 45’000 төгрөгөөр халуун кофе, цайны хамт үйлчилнэ. Харин жуулчдын хувьд 65$. Үүнд өглөө, өдрийн хоол, халуун кофе, цайны хамт багтжээ.

Related image

Нар харах аялал нийслэлээс 95 км-ийн зайд орших Багахангай дүүргийн нутаг “Хангай” өртөөнд болсон бөгөөд сүүлийн үед тус аялалд хамрагдах гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэх болсон байна. 2017 оны анхны нарыг нийт 500 орчим харсны 250 нь гадаадын иргэд, жуулчин байжээ. Уг аяллыг Япон, Солонгос, АНУ, ОХУ, Европын  орны жуулчид зорин ирдэг болсон нь тус аяллын цар хүрээ өргөжин тэлж байгааг илтгэж байна. 2017 оны 1-р сарын 01-ний өглөөний нар 08 цаг 40 минутад мандаж, хурсан олон  цай сүү, идээ будааныхаа дээжийг өргөн, төрийн далбаагаа мандуулан, төрийн дуулалаа эгшиглүүлжээ. Мөн Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгынхан уран бүтээлийнхээ дээжээс толилуулан цам бүжиг бүжсэн байна.

 

 

НАР ХАРАХ АЯЛАЛД 500 ХҮН ХАМРАГДЛАА Reviewed by on . НАР ХАРАХ АЯЛАЛД 500 ХҮН ХАМРАГДЛАА Шинэ оны анхны нар харах аяллыг Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооноос 17 дахь  жилдээ зохион байгууллаа. Аяллы НАР ХАРАХ АЯЛАЛД 500 ХҮН ХАМРАГДЛАА Шинэ оны анхны нар харах аяллыг Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооноос 17 дахь  жилдээ зохион байгууллаа. Аяллы Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top