Урьдчилан мэдэгдэж байсны дагуу Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдад зориулсан тасалбарын захиалгыг аялал жуулчлалын байгууллагуудаас 5-р сарын 25-ныг хүртэл авлаа. Тасалбарын хуваарилалтыг хийхдээ аялал жуулчлалын байгууллагуудад өмнөх жил олгож байснаас бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд шинээр захиалга ирүүлсэн байгууллагуудын хувьд жуулчдын тооноос хамаарч 5 болон 10 тасалбарыг тус бүр хуваарилав. Тээврийн хэрэгсэлд олгогддог зөвшөөрлийн тоо тодорхой болсон даруйд та бүхэнд мэдэгдэх болно.

Энд дарж үзнэ үү.