jiji
Дэлхийн oюуны өмчийн өдрийг тохиолдуулан аялал жуулчлалын салбар дахь оюуны өмч, бизнес эрхлэгчдийн контентийн эрхийг хамгаалах талаар уулзалт 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд болох гэж байна. “Цахим орчин дахь туурвил” сэдвийн хүрээнд аялал жуулчлалын салбарт нийтлэг гардаг гэрэл зураг, видео, аяллын хөтөлбөр, текстэн мэдээлэл, орчуулга, тэдгээрийн ашиглалттай холбогдох оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчлүүдийг хэлэлцэж, эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцэнэ. Олон нийтэд нээлттэй явагдах уг уулзалтад оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид, контент үйлдвэрлэгч, ашиглагч байгууллагуудын төлөөлөл оролцоно.