Аргачлал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.

 

Олон улсын жишгээр дэлхийн хотууд жуулчдын тоогоо ор/хоногоор буюу тухайн хотын зочид буудлуудад хоноглосон гадаадын иргэдийн тоогоор тооцоолж гаргадаг. Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдах хүртэл нийслэл хотод аялсан жуулчдын тоог ор/хоногоор тооцох боломжгүй байв.

Иймд Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлого тооцох аргачлал боловсруулах ажлын хэсгийг байгуулж Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/184 дүгээр захирамжаар баталлаа. Уг ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ахалж, Нийслэлийн Татварын газар,  Статистикийн газар, Аялал жуулчлалын газар, НЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын Зочид буудлуудын холбооны төлөөлөл ажиллах юм байна.

tamgatai