ОЛОН ҮНДЭСНИЙ ХООЛНЫ ӨДӨРЛӨГ

INTERNATIONAL FOOD FESTIVAL

 

2013 оноос зохион байгуулагдаж эхэлсэн нийгэмд чиглэсэн, ашгийн бус соёлын арга хэмжээ болох “Олон үндэсний хоолны өдөрлөг” нь Монгол хоолны соёлыг гадаад, дотоодод таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Өдөрлөгт Улаанбаатар  хотын шилдэг ресторанууд, бэйкэри, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд оролцож, өөрсдийн нэрийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ болон бусад улс үндэстний олон төрлийн хоол, зууш, амттаны дээжээс багасгасан хэмжээтэйгээр,  хямд үнээр амтлах боломжийг иргэдэд олгодог. Мөн Монголын тогооч нарын холбооноос хүнсний бүтээгдэхүүний сийлбэрийн үзүүлбэр, бартендэрийн шоу зэргийг сонирхуулж, иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн, хоол урлалын уралдаан, урлагийн тоглолтууд цаг тутамд явагддаг нь хүрэлцэн ирсэн зочдод ихээхэн таашаагдаж, амралтын өдрүүдийг сонирхолтой, таатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлж өгдөг. Энэ үеэр хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн аж ахуй нэгжүүдийг өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулдаг.

Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг эвентүүдтэй ижил агуулга, хэлбэрээр жил бүр зохиогдох энэхүү арга хэмжээ нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, жуулчид болон Монголд оршин суугаа гадаадын иргэдийн сонирхлыг татах бас нэгэн арга хэмжээ болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

There is no gallery selected or the gallery was deleted.

 

Зохион байгуулагч:

Нийслэлийн Аялал жуулчлалын газар,
Нийслэлийн Соёл Урлагийн газар
Хамтран зохион байгуулагчид:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Монголын тогооч нарын холбоо
М-СИ-ЭС Пропертийс ХХК
 
2016 онд зохиогдох хугацаа: 2016.08.06-07
2017 онд зохиогдох хугацаа: 2017.08.05-06
2018 онд зохиогдох хугацаа: 2018.08.04-05
 
          Хариуцсан ажилтан: М.Болортуяа
Цахим шуудан: bolortuya.m@tourism.ub.gov.mn
                           Утас: 70128687