НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

         1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцын үйлчилгээ эрхлэгчдээс 2015 оны 11 сарын байдлаар нийт 24 санал хүсэлт, өргөдөл ирсэн /байгууллагад хандаж албан бичгээр 20, цахимаар 4 өргөдөл/ ба стандартын шаардлага хангасан 4 иргэн, 14 аж ахуйн нэгжид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, стандартын шаардлага хангаагүй 1 иргэн, 1 аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгч, 1 иргэний гаргасан гомдлын дагуу шалган Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг хүргүүлэв.

2/ Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх, иргэдийн харилцаа хандлага, төрийн болон нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Инээмсэглэх Монгол- Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг “JCI Монгол” ТББ-тай хамтран 2015 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд “Байгууллагын найрсаг байдал” 21 хоногийн аяныг нийслэлийн харьяа нутгийн захиргааны сонгогдсон байгууллагад өрнүүлж “Загасны философи буюу Ажлын байрны аз жаргал” сэдэвт сургалтыг 21 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Сургалтад БГД-ийн Эрүүл мэндийн төвийн болон өрхийн эмнэлгүүдийн 25 менежерүүд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн бүртгэлийн газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын 22 хэлтсийн 1900 албан хаагчид хамрагдав. Удирдах албан хаагчдаар дамжуулан байгууллагын үйлчилгээний соёлыг төлөвшүүлж улмаар иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад дээрх сургалт чиглэгдсэн.

3/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын төсвийн саналыг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэв.

4/ 2015 оны 10 дугаар сард хуралдсан Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн шийдвэр, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/886 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотыг гадаад оронд сурталчлах, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ХБНГУ-ын нэр хүндтэй сонин болох “Die Welt Sonntag” сонины амралтын өдрийн тусгай дугаар гаргах бэлтгэл ажлыг зохион байгуулав. Нийт 55000 евро буюу 117,971,700 төгрөгийн зардлын төсөвтэйгөөр 8 нүүр А3 хэмжээтэй аялал жуулчлалын тусгай сонинг англи, герман хэл дээр гаргах ба хэвлэмэл байдлаар 1,1 сая, цахим хэлбэрээр 4 сая гаруй уншигчдад хүрнэ. Мөн гадаад үзэсгэлэн арга хэмжээнд ашиглах зорилгоор 6 мянган ширхэгийг нэмэлт байдлаар хэвлүүлэн авахаар тохирсон.

5/ 2015 оны аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden compass-2015 ”арга хэмжээг БОНХАЖЯам болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

6/ “БНСУ-ын аялал жуулчлалын зах зээлийн судалгаа”-ны ажлыг “Дөлгөөн Дон” ХХК-иар гүйцэтгүүлэв. Судалгаагаар Бүгд Найрамдах Солонгос улсын иргэд нийт 120 оронд, 151 орны иргэд Солонгос улсад визгүй  зорчиж, Монгол улс руу 30 хоногийн энгийн виз авч /сүүлийн 2 жилийн дотор 4 удаа, нийт 10-аас дээш удаа зорчсон иргэд визгүй/ зорчдог байна. БНСУ-д айлчлах жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс буурч, гадаад руу аялах жуулчдын тоо өссөн байна. Солонгосын аялал жуулчлалын зах зээлд томоохон байр суурийг эзлэх эмчилгээний аялал жуулчлал нэмэгдэж Монголчуудын эзлэх байр суурь эхний 5 дахь орны тоонд орж байна. Гол зах зээл болох БНХАУ, Япон, Хонконгоос дийлэнх жуулчдаа авдаг. Гадаад руу аялах солонгос жуулчдын голлох орноор Хятад, Япон, Америк, Хонконг, Тайланд тэргүүлж байна. Мөн Монголд аялах жуулчдын тоо өсч байгаа. Гадаад руу аялсан солонгос жуулчид голдуу 1 ба 8-р сард их аялсан байна. 2014 онд Солонгос хүний гадаад руу аялсан 1 хүний дундаж зардал 2.638726 вон үүнээс хоолонд 29.8%, 18.9% тээвэрт, 10.4% хоноглох газарт, бэлэг дурсгалын зүйлд 5.8%, соёл амралтын газар үзвэрт 5.4%-иа зарцуулдаг ба аяллаа голдуу мэдээллийн хэрэгсэл /81.5% нь интернэт/-ээс авч, аялал жуулчлалын компанийг сонгодог байна. Судалгааны тайланг аялал жуулчлалын байгууллагуудын хэрэгцээнд газрын цахим хуудсанд байрлуулав.

7/ Жуулчдын худалдаж авсан “Traveller sim” картаас үнэ төлбөргүй залгадаг  Скайтел компанийн 90108687 утсыг Мэдээллийн төвд  байрлуулах ажлыг хийж дуусгасан ба тус компанитай цаашид хамтран өндөр технологи ашигласан лавлах утасны үйлчилгээ нэвтрүүлэхээр санал хүргүүлээд байна.

8/ Жуулчны мэдээллийн төвөөр 11 дүгээр сард 25 гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба Мэдээллийн төвүүдээр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.

9/ Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Япон улсад 2015 оны 09 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 09-ний хооронд зохион байгуулсан  “Аялал жуулчлалын хөгжлийн бодлого” тэтгэлэгт сургалтад тус газрын төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хамрагдав.

10/ БНСУ-ын Сөүл хотод “Дэлхийн Аялал жуулчлалын манлайлагч” сэдэвт форум, зочлох үйлчилгээний менежментийн сургалтад тус газрын Мэдээлэл, сурталчилгааны төв хариуцсан менежер 2015 оны 11 дүгээр сарын 08-21-ний өдрүүдэд хамрагдав.

            11/ Тус газарт 11 дүгээр сард нийт 5 өргөдөл иргэд, аж ахуйн нэгжээс хүлээн авсан ба 100% шийдвэрлэв.

12/ Тус газарт дээд газраас 5, бусад газраас 21 албан бичиг ирснээс хариутай 2 бичгийг шийдвэрлэв. Хариугүй 19 бичиг байна.

13/ Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 5, боловсон хүчний чиглэлээр 1 тушаал гаргаж, 37 бичиг явуулав. Нийт 43 баримтыг бүртгэн албан бичгийн хуудсанд буулгав.

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

 

огноо…………………………………

 

ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

 

огноо………………………………