­­­НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ

/2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛ/

  2015.09.22

Захирамжлалын баримт бичгийн нэр  Он сар өдөр Дугаар Холбогдох заалтууд Биелэлт Хувь
1 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай 2014-09-22 19/24
  1. Жил бүрийн нийслэлийн төсвийн таван хувийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөн хэлэлцүүлж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.
НИТХ-ын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох байгууллагуудын саналыг тусган боловсруулж, нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. НИТХ-аас “Найрсаг УБ” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэхэд зориулж 4,6 тэрбум төгрөгийг баталсан ба НЗДТГ-аас саналыг нэгтгэн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжаар батлуулсан. Уг захирамжаар  44 ажлыг хэрэгжүүлэхэд 4.225.500.000 төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс Аялал жуулчлалын газрын хариуцан хэрэгжүүлэх 19 арга хэмжээнд 391 сая төгрөг төсөвлөсөн. 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 13 арга хэмжээний 290.321.396 төгрөгийн төсвийг батлуулж, төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэв. 90%
2 “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг”-ийг батлах тухай 2015-04-30 26/08 2.1 Стратеги баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт тусгагдсан аялал жуулчлалын салбарын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, 2015 оны 6 дугаар сард  нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт хүргүүлсэн. 100%

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай 

 

 

 

 

 

 

 

 

2015-05-29 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А/469 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэг, Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчинлэн хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд түр хугацаагаар байгуулж, тухайн зогсоол, талбайд тохижилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохыг нийслэлийн Аялал, жуулчлалын газар /Э.Баттулга/-т, нийслэлийн Авто замын газар /Н.Нанзаддорж/-т, аялал, жуулчлалын автобусны үйлчилгээний шаардлагатай чиглэлүүдийн маршрут төлөвлөхийг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т тус тус үүрэг болгосугай.
Нийслэлийн Засаг даргын А/469 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын “Жуулчин тээврийн автобусанд зөвшөөрөл олгох тухай” 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/14 дүгээр тушаал гаргаж хэрэгжилтийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна. 2015 оны 9 дүгээр сарын байдлаар стандартын шаардлага хангасан 530 жуулчин тээврийн автобусанд зөвшөөрлийг өдөрт нь олгоод байна.  100%
4 Ажил эрчимжүүлэх тухай 2015-04-21 А/328
  1. Өөрийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг зориулалтын хогийн уутанд хийж, хуваарийн дагуу хог тээврийн машинд ачуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүрэг, хорооны Засаг дарга, нийслэлийн, дүүргийн харьяа газар, агентлагуудын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Тус газар нь нийслэлийн төр захиргааны 4 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг ба нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас хог, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг болно. 100%
5 Ажлын хэсэг байгуулах тухай 2015-02-09 А/121
  1. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгүүдийг хавсралтаар баталсугай.
  2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосугай.
Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдаж, ажлын хэсэг байгуулагдсан тус газрын хариуцсан хэрэгжүүлэх “Найрсаг УБ олон улсын тэмцээн”, “Хорека УБ-2015”, “Олон үндэстний хоолны өдөрлөг”, Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд “Жуулчны мэдээллийн цэг ажиллуулах” арга хэмжээнүүд хийгдсэн. 2015 оны 09 дүгээр сарын 25-30-ны хооронд “УБ арт фейр” үзэсгэлэн зохион байгуулах бэлтгэлийн ажил бүрэн хангагдаад байна. 90%
НИЙТ 96%

 

 

 

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                            Э.БАТТУЛГА

 

 

 

Огноо…………………………………

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

 

 

Огноо………………………………