Нийслэл хотын зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Монголын зочид буудлуудын холбоотой хамтран зохион байгуулдаг билээ. Энэ жилийн зочид буудал, дэн буудлуудын мэргэжил сурталчлах үзүүлэх сургалт “Найрсаг Улаанбаатар” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, зочид буудлын үйлчилгээний стандартыг бодитоор үзүүлж, үйлчилгээний байгууллагын ажилтны харилцаа, ёс зүйн хандлага, стандарт, хууль эрх зүйн асуудлаар мэдээлэл өгснөөрөө өмнөх сургалтаас онцлог болсон байна. “Сүнжин гранд”, “Блю скай”, “UB city” зочид буудалд болсон сургалтад нийслэлийн төвийн зургаан дүүргийн зочид буудал, дэн буудлуудын дарга, менежер, ажилтан нарын нийт 200 орчим хүн хамрагдсан байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.