Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

Байгууллагын нэрНийслэлийн Аялал жуулчлалын газар

Үйлчилгээний чиглэлТөрийн захиргаа, бүртгэл, мэдээлэл

Тайлбар: Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа дэн буудалд зөвшөөрөл олгодог.

 Эрх зүйн зохицуулалт

Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам 2011.07.20 5.1 120  

Дэн буудлын баримт бичгийн бүрдэл

 

Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Албан бичиг Аж ахуйн нэгж, байгууллага Тухайн иргэн, аж ахуй нэгж зөвшөөрөл хүссэн албан хүсэлтийг байгууллагын оноосон нэр хаяг, байршлыг тодорхой тусган бичиж өгнө.
Дүгнэлт Дүүргийн Онцгой байдлын хэлтэс Галын аюулгүй байдлын дүгнэлт
Акт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Барилга байгууламж хүлээн авсан улсын комиссын акт
Дүүргийн гэрчилгээ Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэс  Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээний эх хуулбар
СӨХ-ийн дэмжсэн бичиг, иргэдийн гарын үсэг Тухайн үйл ажилаагаа явуулах байрны СӨХ, оршин сууж буй иргэдийн зөвшөөрсөн гарын үсэг Нийтийн орон сууцанд үйл ажиллгаа явуулах гэж байгаа бол тухайн байрны СӨХ- өөс дэмжсэн бичиг, тухайн дэн буудал байрших хэсгийн /орц/ бүх оршин суугчдын үйл ажиллгаа явуулахад зөвшөөрөсөн гэсэн гарын үсэг
 Хугацаа дууссан зөвшөөрлийн эх хувь  Нийслэлийн Аялал жуулчлалын газар  

 

Шийдвэрлэх хугацаа /Эрх зүйн актад тусгагдсан/: 15 хоног