ГАДААДЫН ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРСОН

 ИРГЭДИЙН БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ИРГЭДИЙН

СУДАЛГАА

 

/2015 оны эхний 9 сарын байдлаар/

 

 

2015 оны 10 дугаар сарын 12.                                                                     Улаанбаатар хот.

 

Нэг. Гэмт халдлагад өртөж хохирсон гадаад иргэд

2015 оны эхний 9 сарын байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын 142 иргэн гэмт халдлагад өртөж хохирсоны 100 нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт өртжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд /2014 онд 124/ 13 хувиар, Улаанбаатар хотын хэмжээнд  /2014 онд 94/ 6 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээр 2014 онтой харьцуулан авч үзвэл:

Баянзүрх дүүрэгт 26 /2014 онд 28/ буюу 8 хувь, Баянгол дүүрэгт 16 /2014 онд 20/ буюу 20 хувь, Хан-Уул дүүрэгт 12 /2014 онд 17/ буюу 30 хувиар тус тус буурч, Сүхбаатар дүүрэгт 19 /2014 онд 16/ буюу 16 хувь, Чингэлтэй дүүрэгт 9 /2014 онд 6/ буюу 40 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 10 /2014 онд 4/ буюу 60 хувь, Багануур дүүрэгт 2 /2014 онд 2/ өөрчлөлт гараагүй, Налайх дүүрэгт 6 /2014 онд 1/ буюу 84 хувиар гэмт хэрэг гаралтын тоо өссөн байна.

Төрлөөр нь авч үзвэл: Хулгайд 42 буюу 29.6 хувь, дээрэм 23 буюу 16.2 хувь, залилан 20 буюу 14.1 хувь энэ нь нийт гэмт хэргийн 59.9 хувийг, үлдсэнг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж байна. Хулгайд эд зүйлээ алдах, залилуулах, дээрэмдүүлэх гэмт хэрэгт өртсөн иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар өссөн байна.

Дээрх иргэдийн 57 нь БНХАУ, 29 нь БНСУ, 9 нь ОХУ үлдсэнг бусад орны иргэд эзэлж байна.

 

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гадаад иргэд

2015 оны эхний 9 сарын байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын 66 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны 50 нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд /2014 онд 59/ 11 хувиар, Улаанбаатар хотын хэмжээнд /2014 онд 36/ 28 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээр авч үзвэл:

Сонгинохайрхан хайрхан дүүрэгт 0 /2014 онд 2/, Баянзүрх дүүрэгт 9 /2014 онд 11/ буюу 19 хувиар буурч, Баянгол дүүрэгт 7 /2014 онд 4/ буюу 43 хувь, Хан-Уул дүүрэгт 12 /2014 онд 3/ буюу 75 хувь, Сүхбаатар дүүрэгт 31 /2014 онд 9/ буюу 71 хувь, Чингэлтэй дүүрэгт 7 /2014 онд 6/ буюу 15 хувь, Налайх дүүрэгт 2 /2014 онд 1/ буюу 50 хувиар гэмт тоо өссөн байна.

Төрлөөр нь авч үзвэл: БНХАУ-ын иргэдээс хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих 3 буюу 11.5 хувь, бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан 6 буюу 23.1 хувь, залилан 9 буюу 34.6 хувь энэ нь нийт гэмт хэргийн 69.2 хувийг, үлдсэнг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж, БНСУ-ын иргэд залилан 5 буюу 31.3 хувь, танхайрах 5 буюу 31.3 хувь, бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан 4 буюу 25.0 хувь энэ нь нийт гэмт хэргийн 87.6 хувийг, үлдсэнг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж, ОХУ-ын иргэд хулгай 3 буюу 25.0 хувь, бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан 3 буюу 25.0 хувь, зам тээврийн ослын үед зугтаах 2 буюу 16.7 хувь энэ нь нийт гэмт хэргийн 66.7 хувийг, үлдсэнг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж байна.

 

Гурав. Захиргааны зөрчилд холбогдон шалгагдсан гадаадын иргэд

Захиргааны зөрчилд гадаадын 1663 иргэн холбогдон шалгагдсаны 276 буюу 16.6 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. Үүнээс Баянзүрх дүүрэгт 23, Сүхбаатар дүүрэгт 32, Сонгинохайрхан дүүрэгт 21, Чингэлтэй дүүрэгт 17, Баянгол дүүрэгт 8, Налайх дүүрэгт 4, Хан-Уул, Багахангай дүүрэг тус бүр 3, Багануур дүүрэгт 2 иргэн захиргааны зөрчилд холбогджээ.

 

Жич: Эх сурвалжийг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс авав.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар