http://news.gogo.mn/r/172786

a400979017d9124518c331cdd7a74622

Дэлхийн улс орнуудыг тодорхой шалгуур үзүүлэлтээр хэмжиж тухайн улс, хотын НАЙРСАГ БАЙДЛЫН түвшинг тодорхойлдог ба энэ судалгааг JCI Монгол байгууллага, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулжээ. Судалгааг Нийслэлийн иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, интернет орчин дах иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, төрийн үйлчилгээний найрсаг байдлын үнэлгээ гэж гурван төрлөөр явуулсан ба Монголын судалгааны тэргүүлэгч компани “MMCG групп” гүйцэтгэгч байгууллагаар ажилласан байна.

Судалгааны түүвэрлэлтээр нийслэл хотын төвийн зургаан дүүрэг болон алслагдсан нэг дүүргийг оролцуулан нийт 500 өрх судалгаанд оролцжээ. Судалгааны хүрээнд:

1. Нийслэлийн иргэдийн найрсаг байдал
1.1 Бусдыг хүндлэх байдал (10 дэд бүлэг 46 үзүүлэлт)
1.2 Бусдыг халамжлах байдал (2 дэд бүлэг 10 үзүүлэлт)
1.3 Бусдад талархалтай хандах байдал (2 дэд бүлэг 8 үзүүлэлт)
2. Интернет орчин дах найрсаг байдал (4 үзүүлэлт)
3. Төрийн үйлчилгээний байгууллагын найрсаг байдал (8 үзүүлэлт)
3.1 Эрүүл мэндийн байгууллага
3.2 Цагдаагийн байгууллага
3.3 Нийтийн тээврийн байгууллага
3.4 Бүртгэлийн байгууллага   тус тус судалжээ.

Найрсаг байдлын үнэлгээг нийт 1-5 оноогоор үнэлсэн ба Улаанбаатар хотын найрсаг байдлын үнэлгээг иргэд 3.0 гэж үнэлж, өөрсдийн найрсаг байдлын үнэлгээг 3.8 гэсэн оноогоор үнэлсэн байна.

Мөн судалгаанд оролцогч өрхүүдийн 22% нь сүүлийн нэг жил Улаанбаатар хотын найрсаг байдлын түвшин сайжирсан гэсэн бол 46% нь бага зэрэг сайжирсан гэж үзжээ.

Улаанбаатар хотын найрсаг байдалд 3.3 оноо иргэд өгсөн ба өөрөөр хэлбэл манай хот дунд дэргийн найрсаг хот гэж дүгнэгдэж байна.

Та судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл JCI Монгол байгууллагын албан ёсны цахим хуудас http://jcimongolia.mn/ хуудсаар зочилоорой.