НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ

 

 

2015 оны  01 дүгээр сарын 03                                                                                                                 /Нийслэлийн Аялал жуулчлалын газар/

 

НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтын нэр Хэрэгжилтийн явц Хувь
3.4. Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр:

 

3.4.1. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний

нэр төрлийг олшруулахад

орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлнэ.

Аялал жуулчлалын байгууллага болон эрдэмтдийг оролцуулсан өнөөгийн аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаархи хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлал, соёл урлаг, спорт, зочлох үйлчилгээний салбарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон төр, хувийн хэвшлийн 650 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөний үеэр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тулгуурлан боловсруулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулж, салбарынхны санал, шүүмжлэлийг хүлээн авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогч 30 хүнээс бичгээр 52 асуулга, хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 148 санал ирснийг үйл ажиллагаандаа тусган, асуулгын хариуг цахимаар хүргүүлэн ажиллаж байна. “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөний нээлтийн ажиллагааг  “ММ” агентлаг,  “UBS”, “MN25”, “TV5”, “TV9”, “OLLOO”, “TV8”, “ETV”, ”MNС”, “C1”, “Айст”, “Ийгл”, “TV2” телевизүүд, “Монголын радио”, “МОНЦАМЭ” агентлаг сурвалжиллаа. Мөн зөвлөгөөний талаарх мэдээ мэдээлэл Ulaanbaatar.mn, shuud.mn, news.mn, montsame.mn, mnb.mn, info.mn, mminfo.mn, economy.mn, olloo.mn зэрэг сайт, “Ардчилал”, “Нийслэл таймс”, “Монголын мэдээ”, ”Өнөөдөр” зэрэг өдөр тутмын сонинд нийтлэгдлээ.

Жуулчдад үйлчлэх  мэдээллийн төвийн байрны асуудлыг шийдвэрлүүлж  тохижуулна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр 2014 оны 7-р сараас эхлэн Улаанбаатар төмөр замын төв буудалд нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвийг шинээр байгуулан ажиллуулж эхлэв. 2014 оны жилийн эцсийн байдлаар 2000 гаруй жуулчин  хандан мэдээлэл, туслалцаа авсан байна.

Жуулчны мэдээллийн төвөөс аялал жуулчлалын байгууллагууд, аяллууд, аяллын маршрутууд, зохиогдож буй арга хэмжээ, үзвэр үйлчилгээний хуваарь үнэ, тариф, гэх мэт бүхий л мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой. Мөн тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын танилцуулга, видео материалыг байрлуулсан.

Жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагын удирдах ажилтан, ажиллагсдад жуулчны аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар сургалтын хөтөлбөр боловсруулж, мэргэжлийн байгууллагаар сургалт зохион байгуулна.

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, музей үзвэрийн газрын ажилтан, хөтөч тайлбарлагчдын  мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэд хэдэн удаагийн мэргэшүүлэх сургалтыг холбогдох  сургалтын болон ТББ-тай хамтран зохион байгууллаа. Үүнд:

  1. Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “Япон хэлний хөтөчийн ур чадварыг сайжруулах” сургалтыг 2014 оны 04-р сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 25 хөтөч, тайлбарлагч, оюутнууд хамрагдав.
  2. Монголын Аялалын хөтөч тайлбарлагчдын холбоотой хамтран “Аялалын хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн ур чадвар олгох” 154 цагийн ээлжит цуврал сургалтыг 3 дугаар сараас эхлэн 150 гаруй суралцагчдыг хамруулан амжилттай сургаж, гэрчилгээ олгон, шинэ ажлын байранд бэлтгэлээ.
  3. Нийслэл хотын зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 10,12,13-ны өдрүүдэд зочид буудал, дэн буудлын захирал, менежер, ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Үзүүлэх хичээлийн сургалтаар өглөөний хоолны иж бүрдэл, зочны өрөөний ор засалт, нийтийн талбайн цэвэрлэгээ, зочныг бүртгэх, мэдээлэл өгөх, зочны хувцас угаалга индүүдлэг, өдрийн хоолоор зочинд үйлчлэх, ширээ засах дадлага, арга зүйн зөвлөгөө өгөв. Танхимын сургалтаар зочид, дэн буудлуудын стандартын талаарх ойлголт, үйлчилгээний ажилтны харилцаа, ёс зүйн хандлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
  4. Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын санаачлагаар нийслэлийн төвийн хэсгээр ажилладаг хэв журам, олон нийтийн цагдаа нарыг Цагдаагийн ерөнхий газрын сургалт, дадлагын төвөөс зохион байгуулж буй англи хэлний сургалтад 5 цагдааг хамруулаад байна.
  5. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аюулгүй, амгалан Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, “Эн Ар Ай” ХХК-ийн “Корпорейт зочид буудал “Конвэйшн центр” зочид буудалтай хамтран гамшиг, аюулт үзэгдэл, техникийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургалтыг зохион байгуулж одны зэрэглэлтэй, томоохон 33 зочид буудлын удирдлагууд болон инженер техникийн 76 ажилтан хамрагдав. Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай зочид буудлын барилга байгууламжийн аюулгүй дүрмийн бүрэн гүйцэтгэлийг хангуулах, гадаад, дотоодын иргэд, жуулчдын эрүүл аюулгүй орчинд амрах нөхцөл, учирч болзошгүй эрсдэл, гэмт хэргийг бууруулах, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэлтийг сайжруулж, ажилчдад гамшгийн нөхцөл байдал үүссэн үед бусдыг болон өөрийгөө авран хамгаалах ажилбарын дадлагажилт өгөх, хариуцлага, ур чадварыг нь дээшлүүлэхэд сургалтын агуулга, арга зүйг чиглүүлэв. “Корпорейт хотел энд Конвэйшн центр” зочид буудлын барилга, объектыг түшиглэн Онцгой байдал, гал түймрийн үед ажиллах горим, эрсдэл тохиолдсон үед аврах, хамгаалах, анхны тусламжийг хэрхэн үзүүлж болох зэрэг гамшгийн үеийн үзүүлэх сургуулийг Хан-уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын ангийн бие бүрэлдэхүүн, техник, Яаралтай тусламжийн төвийн эмч, ажилтнуудтай хамтран үзүүлэх сургуулийг хийлээ.
  6. Монгол орны түүх соёлыг сурталчлах түүнийг түгээн дэлгэрүүлэх үүднээс тур оператор компанийн мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарт зориулан “Музейд тайлбар хийх ур чадвар” сэдэвт сургалтыг 2014 оны 03 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 20 гаруй аялал жуулчлалын компанийн 23 хөтөч тайлбарлагч хамрагдсан. Сургалтаар “Улаанбаатар хотын музей үзвэрийн газрууд нь хотын аяллын чухал бүтээгдэхүүн болох нь”, “Аялал жуулчлалд музейн гүйцэтгэх үүрэг”, “Музейн тайлбар хийх ур чадвар” сэдвээр “Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийн захирал Ч.Буянбадрах хичээлийг зааж УБ хотод байрлах Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Үндэсний музей, Монгол Цэргийн музей, Улаанбаатар хотын музей, Богд хааны ордон музей болон Чойжин ламын сүм музейгээр аялан музей тус бүрийн онцлог брэнд үзмэр, танхим хийгээд барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалттай танилцсан

Зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж бэлэг дурсгал үйлдвэрлэгч, уран бүтээлчдийг зочид буудал, рестораны удирдлагуудтай холбож, бүтээгдэхүүнээ борлуулах боломж, нөхцөлийг олгох ажлыг зохион байгуулна.

1.Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд монгол хоолны соёлыг гадаад, дотоодод таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Taste of Ulaanbaatar 2014” олон үндэсний хоолны өдөрлөгийг 2014 оны 08 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа.  Уг өдөрлөгт нийслэл хотын шилдэг 25 ресторан, төрөл бүрийн хүнс, хоолны үйлчилгээний газрууд оролцон хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор 1000-3000 төгрөгийн  хооронд амтлах боломжийг  иргэд, жуулчдад олголоо.

  1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/144 дугаар захирамжийн дагуу “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын олон улсын тэмцээн, зочид буудал зоогийн газрын“HORECA-2014” үзэсгэлэнг 2014 оны 4 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгуулав.3-с дээш одны зэрэглэлтэй 12 зочид буудал 6 чиглэлээр өрсөлдөж мэргэжлийн аваргуудыг тодруулсан. Зочноор ОХУ, БНХАУ, Японы төлөөлөгчид оролцов. Үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарт өргөн хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг 53 байгууллага оролцсон ба зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг импортын барааг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр хангах зорилтын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү оролцуулав. Анх удаагаа зохиогдсон уг олон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 39,8 сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

“Дээлтэй Монгол” наадам зохион байгуулна.

Монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншил, ёс заншлын өв урлагийг гадаад, дотоодын жуулчид болон олон нийтэд сурталчлан таниулах, залуу хойч үедээ үндэсний түүх соёлыг хайрлан дээдлэх, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2014 оны 437 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоо хамтран “Дээлтэй Монгол-2014” наадмыг 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 40,0 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд Үндэсний их баяр наадмын төсвөөс, Монголын Аялал жуулчлалын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тус тус санхүүжүүлж,  ерөнхий ивээн тэтгэгчээр “МАТ” ХХК, ивээн тэтгэгчээр АПУ, мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “UBS” телевиз тус тус ажиллалаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилгоор үндэсний дээл хувцас, монгол гэр, бэлэг дурсгал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн ЖДҮ-ийг дэмжих төвүүдтэй хамтран зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, 130 хороод зохион байгуулалт сайтай, идэвхтэй оролцож, Монгол үндэсний хувцсаараа гоёсон гадаад, дотоодын 15000 иргэд оролцсон нь өмнөх жилийнхээс 3000 хүнээр нэмэгдсэн байна. Баярын үндсэн арга хэмжээнүүдийн нэг болох дээлтэй ёслолын жагсаалд нийслэлийн найман дүүрэг,  Буриад, Өвөр-Монгол, Тува зэрэг улсуудаас ирж оролцон үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Монгол Костюмс” салон, Өвөр тур хамтлагууд уран бүтээлээ толилуулж, ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон АПУ ХК нь наадамд оролцож буй оролцогчдыг өөрсдийн бүтээгдэхүүнээр хангаж 100 хүүхдэд гарын бэлгийг тараав.

Гар урлал, бэлэг дурсгалын нэр төрөл, чанарыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулна.

ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд туслах, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, аялал жуулчлалын салбараас ашиг олох боломжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, дизайн, хаяг, шошго, тайлбар, сав баглаа боодлыг жуулчдын хэрэгцээнд нийцүүлэх, гар урчууд, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн ЖДҮ-ийг  дэмжих төвтэй хамтран “Гар урлал ба борлуулалтын менежмент” сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж гар урлал бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 иргэн хамрагдлаа. Сургалтаар бэлэг дурсгалын зүйлсийн өнгө үзэмж, загвар, чанар, төрлийг олшруулах, эрэлт хэрэгцээг хангахуйц гар урлалын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, борлуулалтын шинэ менежментийг нэвтрүүлэх талаар мэргэжлийн байгууллагаас хүмүүс оролцон арга зүйн зөвлөгөө өглөө. Сургалтыг Я.Оюунтунгалаг /ШУТИС, ҮТДС-ийн тэргүүлэх профессор/, Ц.Цэнд-Аюуш / “Цагаан алт-ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв”, МҮХАҮТ-ын гар урлалын зөвлөлийн гишүүн/ хөтлөн явууллаа.

ЖДҮ эрхлэгчдийг ажлын байраар хангаж ажиллана.

Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ эрхэлж буй ААНБ-уудад шаардлагатай байгаа мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зэрэг зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээр 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулав. Аялал жуулчлалын чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн, ажилтнуудын эрэлт хэрэгцээ, ур чадвар, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх, цаашдын чиг хандлагыг тодорхойлж болохуйц ажил болсныг  яармагт хамтран оролцсон Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн ажилтан, эрдэмтэн судлаачид, байгууллагууд өндрөөр үнэлэн цаашид шат дараатайгаар  уг ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.Тус яармагт Жэнко тур бюро, Сайхан халиун ХХК, Цолмон трэвел, Луноба, Дисковер Монголия трэвел, Чингисийн хүрээ АЖЦ, Ашихай ХХК зэрэг аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, зочид буудал бүхий 23 ААН оролцон, 580 гаруй оюутан залуучууд, ажил хайгч иргэдээс судалгаа авч ажил хайгч иргэдийг шууд ажлын байранд зуучлан 150 гаруй ажлын байр эзэнтэй болов.

Улаанбаатар хотод төрөлжсөн аялал жуулчлал бий болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тэдгээр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

1.Гадаад дотоодын иргэд, жуулчдын аялах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялах явган аяллын замыг тогтоох ажлыг Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагч нартай хамтран дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

а/ Явган аяллын 7, мориор аялах 5, дугуйгаар аялах 3 нийт 15 чиглэлийн явган аяллын замыг тогтоолоо. Горхи-Тэрэлжид майхантай аялагчид ихээр аялдаг газруудын судалгааг хийж отоглох цэг байгуулах боломжтой гурван цэгийг сонгож тус бүр  9 отоглох цэгүүдийг байгууллаа.

б/ “Үүрийн-Од” ХХК-тай хамтран “Хаадын хаан-Чингис хаан” урлаг, спортын арга хэмжээг 2014 оны 06 дугаар сарын 22-ний өдөр 2 удаа тоглуулан, нээлтийн ажиллагааг зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаа нь жуулчид, иргэдэд зориулан жуулчны улирлын хугацаанд тогтмол явагдаж байх юм.

  1. Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/167 тоот захирамжаар байгуулсан. Аялал жуулчлал өндөр хөгжсөн, цаг уур, газар зүйн байршил болон бусад төстэй байдлыг харгалзан Москва, Бээжин, Парис, Берлин хотуудын загвар дээр судалгаа хийж 18 хуудас бүхий зурагт танилцуулга бэлтгэн Гандангийн дэнжийн уламжлалт хэв маяг, барилга байшин, хашааны хийц загвар, гудамжийн хуучин нэр, 20-р зууны эхэн үеийн аж байдал, худалдаа, үйлчилгээний талаар цогц судалгааг Чингис хаан дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, түүхч, профессор О.Сүхбаатар, эдийн засагч Н.Ганбаатар нараар хийлгэж “Гандангийн дэнжийн аялал жуулчлалын цогцолбор” судалгааны ажил, 8 байгууллагын санал зөвлөмжийг нэгтгэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төслийн “Гандантэгчинлэн хийд” орчмын гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийн гүйцэтгэгч “НьюУрбанизм” ХХК-ны боловсруулж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Төлөвлөгөөний дагуу Гандангийн дэнжийг зөв зохистой зохион байгуулах, инженерийн шугам сүлжээнд холбох, авто болон явган зам талбай тавих, хувийн орон сууц барих, сайжруулах, улмаар амьдрах таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 3, 4-р хорооллын худалдаа үйлчилгээний гудамжийг хотын төвийн худалдаа үйлчилгээний гудамжтай Гандангийн дэнжээр холбож, худалдаа үйлчилгээний гудамж бий болгох, инженерийн дэд бүтцийг бий болгох, гудамжийн уламжлалт бүтцийг хадгалан аялал жуулчлалын тусгай бүс бий болгох төлөвлөлт, зураг төслийн ажлууд хийгдэж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулагдаж дэмжигдсэн.
  2. Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2014 оны 9-р сарын 22-ны өдөр батлагдсантай холбогдуулан тус хөтөлбөрийн 2.5.8-д заасныг үндэслэн нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 10-р сарын 14-ний өдрийн А/57 дугаар тушаалаар Улаанбаатар хот орчмын тусгай сонирхлын аялал жуулчлалын бүсүүдийн нөөцийн жагсаалт болон тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх тааламжийн үнэлгээ, хот орчмын бүсүүдийн аялал жуулчлалын нөөцөд тулгуурлан тусгай сонирхлын, байгалийн болон соёл, түүхийн аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлыг Монгол улсын их сургуулийн багш нартай хамтран боловсруулсан.
  3. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын нөөц, үзмэрүүдэд үзлэг хийх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан. Үзмэрүүдийг түүхт байшин барилгууд /68/, хөшөө дурсгалууд /132/, байгалийн үзмэрүүд /8/ гэсэн гурван бүлэгт ангилсан. Түүхт байшин барилгуудыг хадгалалт, хамгаалалтын байдлаар ангилж үзэхэд 7 газар хамгаалалт муу, хүний нөлөөнд ихээр өртсөн, 1 газар маш сайн хамгаалалттай, үлдсэн нь сайн хамгаалалттай байна. Хөшөө, баримлуудын хамгаалалтын байдлыг үзэхэд нийт хөшөөний 18 нь маш сайн хамгаалалттай, 49 нь сайн хамгаалалттай, хүмүүсийн нөлөөнд бага өртөх газарт байрласан, 77 нь дунд зэргийн хамгаалалттай, 7 нь хамгаалалт муутай, 2 хөшөөг яаралтай өөр газарт  шилжүүлэх шаардлагатай байв. Эдгээр  208 газрын харьяалагдах дүүрэг, хороогоор нь байршлыг тогтоож, 195 газрын  солбицлыг тодорхойлсон.Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 76 хөшөө, баримал, 46 түүхэн дурсгалт байшин барилгуудыг монгол, англи хэл дээр тайлбаржуулж, пайзжуулав.
  4. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Кевико компани хамтран Чойжин ламын музей, Драмын театр, Чин ван Ханддоржийн өргөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Гандантэгчинлэн хийд, Тусгаар тогтнолын талбай, Жуковын музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар төмөр замын төв буудал зэрэг 28 газарт утасгүй, үнэгүй интернет орчныг бүрдүүлсэн. Ингэснээр нийслэлд ирсэн жуулчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ хотын аялал жуулчлалын үзмэрүүдээ сурталчлах, дэлхий дахинд таниулах боломж бүрдэх юм. Учир нь жуулчид байршлаа тодорхой зааж, үзсэн зүйлсээ тэр дор нь нийгмийн сүлжээнд байрлуулах явдал ихээхэн түгээмэл болсон.
100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

 

 

 

 

 

 

 

 

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.2. Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлуудыг эхлүүлнэ. Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлын даалгаврыгболовсруулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан. Тендерт “Арт констракшн” ХХК шалгарч зураг, төслийн ажлыг гүйцэтгэсэн. Тус газрын зүгээс хамаарах ажил бүрэн хийгдсэн. 100
  Дундаж оноо 100

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                                                             Э.БАТТУЛГА

 

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                               Б.АМАРЗАЯА

 

 

ОГНОО………………………………