Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдлээ

Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. 

Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтнүүд өвчлөөд байна.

Иймд Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг өгч байна.

Үүнд:

Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байх;

Гараа сайтар савандаж угаах;

Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх;

Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх;

Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах зэрэг болно.

                                      ЭМСЯ, Шуурхай удирдлагын төв