Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргын санаачлагаар “Монгол наадам” ОНӨТҮГ-аас зохион байгуулж буй “Эрүүл иргэн-Эко хөгжил” аялал, амралт зугаалгын хөтөлбөр 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Хугацаа 2015 оны 05 дугаар сарын 16-аас 09 дүгээр сарын 19-ныг дуустал долоо хоног бүрийн Бямба, Ням гарагуудад зохиогдох бөгөөд Ялалтын талбайгаас Хүй долоон худаг хүртэл нийтийн тээврийн автобусаар үйлчилнэ. Нийслэлийн иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

1 2 3 4