321http://www.ub-marathon.ub.gov.mn/competition/cshow/id/31

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 захирамжаар батлагдсан ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийг 2015 оны 06 дугаар сарын 06–ны өдөр нийслэл хотод хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээнд оролцох боломжийг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон 2015” олон улсын гүйлт нь өсвөр залуу үеийнхэн өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болоход чухал ач холбогдолтой юм.

Марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэн, их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид, нийслэл дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд зэрэг гүйлтэнд оролцох сонирхолтой хэн ч болов өөрийн харъяа дүүргийнхээ Биеийн тамир, спортын хороонд өөрийн биеэр очиж болон www.ub-marathon.ub.gov.mn сайтаар онлайнаар бүртгэлд хамрагдаж болно.
05-р сарын 30-ны 17:00 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн иргэд 06-р сарын 5-ны дотор нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодод ирж энгэрийн дугаараа авч бүртгэлээ баталгаажуулна.

Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа зургадугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт Эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Марафон гүйлтэд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Соёлтой, найрсаг, аюулгүй хотын эрүүл, спортлог иргэн байхын төлөө “Улаанбаатар марафон 2015”-д нэгдэцгээе !!!

Дэлгэрэнгүй мэдээлийг: 88002737, 88013705, 99285651

Марафон гүйлтийн заавар: