Нийслэлийн Аялал жуулчлалын газраас МИАТ, Хүннү Эйр, Аэро Монголиа компанийн нислэгт тараагддаг “Агаарын анд-Асса” сэтгүүлийн газартай хамтран тус сэтгүүлийн 2015 оны 02 дугаар сарын дугаарыг нийслэлийн аялал жуулчлал сэдвээр гаргах гэж байна. “Агаарын анд-Асса” сэтгүүлийн энэхүү дугаар нь 3 сарын хугацаанд онгоцонд тараагдах ба аялал жуулчлал, зочлох үйлчилгээ сэдвийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс арилжааны мэдээлэл, сурталчилгаа хүлээн авах аж. Тусгай дугаарын талаарх мэдээллийг тус газрын мэргэжилтэн Ш.Ундармаа /70128687/-аас авна уу.

assa