najg

Үйлчилгээний ажилтнуудад зориулсан ярианы англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтод тусгагдсан “Найрсаг Улаанбаатар” аяныг дэмжиж Talk Talk English сургалтын төв Улаанбаатар хотын зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтнуудыг ярианы англи хэлний сургалтандаа 50 хувийн хөнгөлөлттэй сургах боллоо. Хөнгөлөлтөд зөвхөн стандартын шаардлага хангаж, холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн ажилтнууд хамрагдана.