HoReCa EXPO 2014 final

Хорека-2014 үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/144 дугаар захирамжаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах зорилготой “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 2014 оны 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд нийслэл хотод зохион байгуулахаар болсон билээ. “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэнд оролцох зочид буудал, дээд зэрэглэлийн зоогийн газар, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүд дээрх утсаар мэдээлэл авч бүртгүүлнэ үү.

Гэрээ болон маягт татаж авах

Татах (PDF, 280KB)