Улаанбаатар хот жуулчдад зориулсан аппликэйшнтэй боллоо.

294 x140

Нийслэлд ирсэн гадаадын иргэд, жуулчид Улаанбаатар хотын үзмэр, үзвэр, үйлчилгээний газруудын болон хэрэгцээт бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой ухаалаг гар утасны iOS болон Android үйлдлийн системд зориулсан аппликэйшнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргалаа. Энэхүү програмд тус газраас зохион байгуулсан үйлчилгээний чанарын болон харилцааны сургалтад хамрагдсан, стандартын шаардлага хангасан жуулчны үйлчилгээний бүх төрлийн байгууллагууд өөрсдийн сурталчилгааг, соёл урлагийн байгууллагууд танилцуулга мэдээллээ үнэ төлбөргүй байрлуулах боломжтой аж.

UB app