Туул, Дунд голуудын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах газрын байршлыг баталлаа.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 сарын 15 өдрийн А/942 дугаар захирамжаар Туул, Дунд голуудын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах газрын байршлыг баталлаа.

 Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны

                                                                        10 дугаар  сарын 15 ны өдрийн

                                                                        А/942 дугаар захирамжийн хавсралт

ТУУЛ, ДУНД ГОЛЫН ЭРГИЙН ДАГУУ АМРАЛТ ЗУГААЛГЫН БҮС

БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨГДСӨН ГАЗРУУДЫН БАЙРШИЛ

  1. Дунд гол- 1 Алтай хотхоны баруун урд талын байршил-1.4 га
  2. Дунд гол-2 Энхтайваны гүүрнээс Нарны гүүр хүртэлх Дунд гол дагуух байршил- 7.5 га
  3. Дунд гол- 3 Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талын байршил- 18.5 га
  4. Дунд гол- 4 Дүнжингарав хотхоны хойд талын байршил- 4 га
  5. Туул гол- 5 Сонсголонгийн гүүрний баруун талын байршил- 6 га
  6. Туул гол-6 Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын урд талын байршил- 4.5 га
  7. Туул гол-7 Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын хойд талын байршил- 17 га
  8.  Туул гол- 8 Мишээл экспо худалдааны төвийн урд талын байршил- 4 га
  9. Туул гол- ХААИС-ын баруун талын байршил- 6.2 га
  10. Туул гол- Зайсан толгойн зүүн талын байршил- 5га
  11. Туул гол- Маршлын гүүрний баруун талын байршил- 1 га
  12. Туул гол- Маршлын гүүрний зүүн талын байршил- 7 га
  13. Туул гол- Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил- 5 га
  14. Туул гол- Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил- 7 га
  15. Туул гол- Хорчин булан ХХК-ний баруун талын байршил \БЗД-ийн  11 дүгээр хороо\- 6 га
  16. Туул гол- Скай резортын баруун талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 9.5 га
  17. Туул гол- Скай резортын гольфын талбайн хойд талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 0.6 га
  18. Туул гол- Баянзүрх гүүрний баруун урд талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 12 га

http://ulaanbaatar.mn/content/show/5706