Солонгос жуулчдын зүгээс нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй эерэг нөлөөллийг нэмэгдүүлж, сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулахаар боллоо.

IMG_1288Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Бүгд Найрамдах Солонгос Улсын томоохон хотуудтай аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, солонгос жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний стандарт, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, БНСУ-ын зах зээлд чиглэсэн маркетингийн стратеги боловсруулах, Улаанбаатар хотын иргэдийн гадаадын жуулчдын талаархи ойлголт, хандлагыг сайжруулахад чиглэсэн ажлууд зохион байгуулах, солонгос жуулчдын зүгээс нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй эерэг нөлөөллийг нэмэгдүүлж, сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулах ажил хэргийн уулзалтыг 9-р сарын 9-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү уулзалтад Монгол дахь БНСолонгос улсын Элчин сайдын яам, МИАТ ХК, Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг, Дидо тур, Скай тур, Намъяанжү хотын соёлын төв зэрэг байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцлаа.