Аялал жуулчлалын мэргэжил сурталчлах өдөрлөгүүд явагдаж байна.

“МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ, СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

             Зорилго: Нийслэл хотын зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгоход энэхүү өдөрлөг, сургалтын зорилго оршино.

            Сургалтын агуулга: Дүүрэг тус бүрийн шилдэг  зочид буудлуудыг сонгон авч тухайн дүүргийн зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулах бөгөөд зочид буудлын үйлчилгээний стандарт шаардлага, түүний хэрэгжилтийг бодитоор үзүүлж тайлбарлах, мэргэжлийн ажилтны ур чадварыг биечлэн үзүүлэх хэлбэрээр зохион явуулна. Мэргэжил сурталчлах өдөрлөг,  сургалтыг зохион байгуулж буйтай холбогдуулан зочид, буудал, дэн буудлуудын үйлчилгээний ажилтан, менежерүүдэд зориулсан гарын авлага бэлтгэж түгээнэ.  Мөн сургалтын үеэрх мэргэжлийн үзүүлбэрүүдийн видео бичлэгийг хийж дараа дараагийн сургалтанд ашиглана.

            Хамрах хүрээ: Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудын удирдлага, менежерүүд болон үйлчилгээний ажилтнууд хамрагдана.

            Зохион байгуулагчид: Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс.

            Хугацаа:  2013 оны 5-р сарын 1-нээс 6-р сарын 05-ны өдөр хүртэл явагдана.

            Хүрэх үр дүн: Нийслэлийн зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ, стандартын шаардлага хангаж буй байдал, эрүүл ахуй, аюулгүй байдлын түвшинд ахиц гарна.

            Сургалтын хуваарь:

Хамрагдах дүүрэг

Сургалт зохион байгуулах газар

Хугацаа

1 Сонгинохайрхан “Сэнтий” зочид буудал 5-р сарын 01
2 Хан-Уул “Corporate 2” зочид буудал 5-р сарын 08
3 Баянгол “White house” зочид буудал 5-р сарын 15
4 Сүхбаатар “Corprate” зочид буудал  5-р сарын 22
5 Налайх
6 Баянзүрх “Kempinski” зочид буудал 5-р сарын 29
7 Багахангай
8 Чингэлтэй “Бишрэлт” зочид буудал 6-р сарын 05
9 Багануур

Хөтөлбөр:

Сэдэв

Хариуцах ажилтан

Хугацаа

1 Өглөөний хоолны иж бүрдэл Зочид буудлын тогооч 20 мин
2 Зочны өрөөний ор засалт Өрөөний үйлчлэгч 6-10 мин
3 Нийтийн талбайн цэвэрлэгээ Талбайн үйлчлэгч 20 мин
4 Зочныг бүртгэх, мэдээлэл өгөх Зочин хүлээн авагч 20 мин
5 Зочны хувцас угаалга индүүдлэг Угаалгын ажилтан 20 мин
6 Өдрийн хоолоор зочинд үйлчлэх, ширээ засах Зөөгч 20 мин
Нийт хугацаа 110 мин

…………….  оОо  …………..