“Жуулчны аюулгүй байдал ба Аялал жуулчлалын эрсдэлийн менежмент” сургалт болно

“Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалтыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран  5-р сарын 2, 3-ны өдрүүдэд зэрэглэлтэй зочид буудал, зочид буудал, дэн буудал, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд зохион байгуулах гэж байна.

 Хамрагдах байгууллагуудын хуваарь:

д/д

Байгууллагын нэр Хугацаа

1

Жуулчны баазууд 2013.05.02-ны өдөр 9.00 цаг

2

Зэрэглэлтэй зочид буудлууд 2013.05.02-ны өдөр 13.00 цаг

3

Дэн буудлууд 2013.05.03-ны өдөр 9.00 цаг

4

Зочид буудлууд 2013.05.03-ны өдөр 13.00 цаг

Сургалтын хөтөлбөр:

д/д

Сургалтын сэдэв

Хугацаа

Заах багш

1

Аялал жуулчлалын эрсдлийн менежмент /гадаад орнуудын жишээн дээр/ 30 минут Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга

2

Галын аюулаас урдчилан сэргийлэх арга замууд 45 минут Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа Я.Жаргалсайхан-Нийслэлийн Онцгой байдлын газар, ахмад С.Эрдэнэбаяр

3

Гамшгаас урдчилан сэргийлэх, гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах нь 45 минут

4

Байгалийн голомтот халдварт өвчний үед жуулчдын аюулгүй байдлыг хангах тухай 30 минут Халдварт өвчин судлалын үндэсний төвийн секторын эрхлэгч Ш.Агиймаа

5

Асуулт хариулт 30 минут Нийслэлийн Онцгой байдлын газар-Нийслэлийн аялал жуулчлалын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв

 Сургалтын хугацаа, болох газар:

Сургалт 2013 оны 5-р сарын 02-03-ны өдрүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвийн сургалтын танхимд болно.    /Бага тойруу-15 Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,  Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр хуучнаар Улаанбаатар банкны байрны Баруун хойд талын хаалга/ Холбоо барих утас: 7010-8687, 7012-8687.

Жич: Үнэ төлбөргүй